Нийслэлийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох цогц систем нэвтрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-19 18:31:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна.

Манай улсад төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж байгаа. Тэгвэл одоо нийслэлийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байгаа талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлж байна.

Тодруулбал, орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт маргааш 11-р сарын 20-нд болох гэж байна. Төрийн үйлчилгээний цахим шилжилт нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын ХЭГ, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно.


Холбоотой мэдээ