Судалгаа: Америкийн 10 иргэн тутмын 7 нь цагаачид аюулгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 10:55:03
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /Xinhua/. “Monmouth” их сургуулийн явуулсан судалгаагаар Америкийн 10 иргэн тутмын 7 нь цагаачдад АНУ-д нэвтрэх боломж олгох хэрэгтэй гэж үзжээ.


Судалгаанд оролцсон хүмүүсийн 29 хувь нь Төв Америкийн орнуудаас ирж буй цагаачид нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэн байна. Харин 24 хувь нь цагаачид бага хэмжээний аюултай гэж үзсэн бол 39 хувь нь эдгээр цагаач АНУ-д ямар ч хор хөнөөл учруулахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Үүний зэрэгцээ Мексиктэй хил залгаа оршдог АНУ-ын муж улсуудын оршин суугчдын 21 хувь нь цагаачид аюултай гэж үзэж байгааг уг судалгаагаар тогтоожээ. Харин төв болон зүүн өмнөд, баруун хойд нутгийн муж улсуудын иргэд цагаачид ихээхэн аюултай гэж үзсэн байна.


Цагаачид 1000 гаруй км замыг туулж Мексикт ирээд байгаа бөгөөд тэднийг АНУ руу нэвтрүүлэхгүй байх зорилгоор тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп 5800 орчим цэргийг хил рүү илгээгээд байгаа билээ.

Холбоотой мэдээ