1-5 хүртэлх хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-27 09:51:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт 2016-2018 онд 1-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 0,8 болж буурсан байна. Дээрх хугацаанд жирэмсний эрт хяналтын хувь 1,5 хувь, 0-5 хүртэлх хүүхдийн осол гэмтлийн тохиолдол 1, эхийн эндэгдэлийн тоо 0 болж өнгөрсөн онтой харьцуулахад тодорхой түвшинд буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Эх хүүхдийн эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд 342 эмч мэргэжилтэн тэнхмийн болон ажлын байран дээрх сургалтад хамрагджээ. Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн дэмжих ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй холбох телемедициний тоног төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн байна. Мөн тус сумдын эмч нар БОЭТөв, ЭМГ-тай 24 цагийн турш холбогдож зөвлөх, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах, хамтарсан үзлэг оношилгоо хийх орчин нөхцөл бүрдсэн юм. Үүний үр дүнд  дээрх үзүүлэлтүүд гарч байгаа ажээ.


Холбоотой мэдээ