Дархан-Уул аймаг байгалийн эрсдэлт үзэгдлийг хохиролгүй давлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-05 17:38:50

Энэ сарын 3-5-ны хооронд болсон байгалын гамшигт үзэгдлийн талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын орлогч Б.Ганхүүгээс тодрууллаа.

Тэрбээр:-“Энэ удаагийн байгалын гамшигийг манай аймаг ямар нэгэн эрсдэлгүй давж чадлаа. Учир нь улсын Онцгой байдлын газраас гаргасан сэрэмжлүүлэг, Зам. Тээврийн яамны сайдын шийдвэрийн дагуу бүх сумдад сэрэмжлүүлэг хүргэж хот хооронд болон сумдын чиглэлийн замуудыг хаасан. Эдгээр өдрүүдэд манай Онцгой байдлын газраас зургаан авто машин 41 албан хаагч байнгын бэлэн байдалд ажилласан бол аймгийн “Дархан АЗЗА” авто замын компанийн гурван авто машин 15 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт цас орж салхи 12-16 метр секундын хуртай шуурч хүйтэрсэн ч урьдчилан анхааруулж сэрэмжлүүлсэн болохоор ямар нэгэн дуудлага ирсэнгүй. Сумд тус бүрдээ онцгой байдлын нөхцөл зарлаж ажилласан. Тухайлбал Шарын гол сум дурдсан хугацаанд замаа хааж авто замын хөдөлгөөнийг зогсоосон бол өнөөдөр Шарын гол-Дарханы чиглэлийн замыг нээж цасанд дарагдсан зам давааг тус сумын Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК техникээ дайчилж нээж өглөө. Мөн аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамтран ажилласнаар энэхүү эрсдлийг хохиролгүй даван туулахад тусаллаа. Одоо Дархан-Сэлэнгэ, Дарханаас хот хоорондын болон бүх сумдын чиглэлийн замууд нээгдсэн зорчих хөдөлгөөнд ямар нэгэн саадгүй байна” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ