"Аюулгүй амьдрах ухаан” гар зургийн уралдааны шилдэг 150 бүтээлийг шалгаруулав

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-11-22 12:59:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс “Нийслэлийн гар зургийн XI олимпиад”-д шалгарсан сурагчдын бүтээлээр “Аюулгүй амьдрах ухаан” сэдвийн хүрээнд үзэсгэлэн гаргав.Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд болсон гар зургийн уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын 2300 гаруй сурагч бүтээлээ ирүүлснээс 150 сурагчийн бүтээлийг шилдгээр шалгаруулав. Шалгарсан сурагчдын бүтээлээр “Хүүхдийн урлан бүтээх төв”-д үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулахын зэрэгцээ зургийн цомгоор эмхэтгэл гарган олны хүртээл болгоод байна гэж НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ