10 мянга гаруй төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:20:55

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 18 сумын 87 багийн 6658 малчин өрхөд 2922571 толгой мал хаваржиж байна.

Энэ онд тус аймаг 1184000 эх малаас 947200 төл хүлээн авах урьдчилсан тооцоотой байгаа юм. Өнөөдрийн байдлаар 7567 хурга, 2693 ишиг, 7 тугал, 15 ботго нийт 10282 төл хүлээн аваад байна. Ихэнх сумд анхны төлөө хүлээн авсан бөгөөд энэ сарын 15-наас бог мал эрчимтэй төллөх ажээ.  Мал аж ахуйн хаваржилтын  нөхцөл байдлыг сайжруулах, том мал болон төлийн хорогдолгүй хаврын улирлыг даван туулах зорилгоор багагүй ажлыг зохион байгуулж байна.        

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол                 

Холбоотой мэдээ