“Эрдэнэт Медикал” эмнэлэг хоёр сарын дараа нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-07 10:32:57
oyuka_hu@yahoo.com

Ирэх тавдугаар сард “Эрдэнэт Медикал” олон улсын оношилгооны төв ашиглалтад орохтой холбоотойгоор аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг одоогоор урьдчилсан байдлаар ажиллаж байна.

Олон улсын оношилгооны төвийг 50 сая ам.доллар буюу 100 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад оруулсан юм. Үүний 20 сая ам.долларыг зөвхөн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Энэ зардлаа 7-8 жилийн дараа нөхнө гэж тооцсон байна. Уг эмнэлгийн гол давуу тал нь сүүлийн үеийн дүрс оношилгооны лабораторитой бөгөөд өвчтөнийхөө оношийг Япон улс руу илгээж эмчилгээний арга барил болон бусад нөхцөлд хамтран шийдвэр гаргаж ажиллах ажээ. Мөн бүх өрөө нь хүчилтөрөгчийн аппараттай тул яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадах юм. “Эрдэнэт Медикал” оношилгооны төв 120 хүнийг хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эхний ээлжинд өдөрт дунджаар 200 хүнд үйлчлэх бол яваандаа энэ тоог 500 хүртэл нэмэх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ