НОБГ-ын энэ оны төлөвлөсөн ажил 97.7 хувийн биелэлттэй хэмээн дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-03 13:54:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын хамт олон өнөөдөр МҮЭСТО-нд тайлангийн хурал хийж, тэргүүний алба хаагчдаа шагнаж урамшуулав. Энэ онд тус газрын төлөвлөгөөт ажлын биелэлт 97.7 хувьтай гэж дүгнэв.

Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон бусад даргын зөвлөлийн гишүүд, тус газрын бие бүрэлдэхүүн оролцов.

НОБГ-аас энэ онд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлэн ажилласан байна.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд  гарсан 2891 удаагийн  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар НОБГ-ын харьяа анги, байгууллагын Гал унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, нийт 1290 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Тайлангийн хурлын үеэр идэвх зүтгэлээрээ тэргүүлсэн алба хаагч, тэргүүний анги хэлтсийг шагнаж урамшуулав.



НОБГ-ын “Тэргүүний хамт олон”-оор Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.

Мөн  “Тэргүүний анги”-аар  хошууч Ш.Мэндсайхан даргатай Нийслэлийн аврах анги 105, “Шилдэг удирдах ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Г.Баттөгс, “Шилдэг байцаагч”-аар БЗД-ийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Энх-Амгалан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр БЗД-ийн ОБХ-ийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, “Шилдэг ангийн захирагч”-аар Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Г.Ганзориг, “Шилдэг бүлгийн дарга”-аар Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Отгонбаяр нар шалгарсан юм.



Харин  “Шилдэг санхүүгийн ажилтан”-аар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн нягтлан бодогч, ахмад Д.Ундрал, “Шилдэг техникийн ажилтан”-аар СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав,  “Шилдэг аврагч”-аар нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар, “Шилдэг жолооч”-оор Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, “Шилдэг гал сөнөөгч”-өөр” СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ф.Нарангэрэл, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг нарыг шалгаруулж, “Өргөмжлөл”, 1 сарын үндсэн цалингаар шагнав.

Холбоотой мэдээ