Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 13 компанийн хувьцаа өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
munkhbaatar@montsame.mn
2018-12-04 11:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн /2018.12.03/ арилжаагаар  I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Тодруулбал, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Материалимпекс" ХК MIE хувьцаа 13.6 хувиар, "Женко Тур Бюро" ХК-ийн JTB хувьцаа 13.3 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК-ийн HRL хувьцаа 14.3 хувиар, "Увс Чацаргана" ХК-ийн CHR хувьцаа 12.5 хувиар хамгийн их уналттай байв. Энэ өдөр "TOP 20" индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ