“Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоор бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-07 16:35:19

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард хэрэгжүүлэх "Бид нэг гэр бүл" төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай"  тоглолтоо эмэгтэйчүүдэд зориулан маргааш тоглоно.

Тоглолтод “Баянмонгол жазз найрал хөгжим” удирдаач УГЗ Б.Ганбат , СТА С.Саруул-Од,  С.Баттулга, Д.Бурмаа, Н.Наранбаатар, Т.Амина, П.Өнөржаргал, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т.Отгонбаяр, С.Нямбаяр нар оролцон ая дуугаа өргөх юм.

Мөн төслийн хүрээнд Морин хуурын чуулгын дэлхийн болон монголын киноны хөгжмөөс дээжлэн хүргэх “Playing love” тоглолт, эр цэргийн баярыг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон дуунууд”, Симфони найрал хөгжмийн “L.Beethoven  Symphony No8” зэрэг тоглолт толилуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ