Таван сумын сургууль, цэцэрлэгт нэн шаардлагатай эд зүйлсийг гардуулж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-05 14:50:21

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас Бүрд, Баянгол, Гучин-Ус, Төгрөг, Есөнзүйл сумдын сургууль, цэцэрлэгт 60 гаруй сая төгрөгийн эд материалын тусламж үзүүллээ.

Тодруулбал, Бүрд, Гучин-Ус сумын сургуулийн дотуур байранд шаардлагатай зөөлөн эдлэл буюу эсгий гудас, хөнжил, ор дэрний цагаан хэрэглэл, бүтээлэг, Есөнзүйл, Баянгол, Бүрдний цэцэрлэгт 10-15 нэр төрлийн тоглоом, Төгрөгийн сургуульд 100 хүүхэд сууж хичээллэх боломжтой сандал, ширээг тус тус олгосон юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойргийн сумдынхаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд, багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтийг Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих санд тавьсны дагуу тус сангийн төлөөлөл сумдад ажиллаж, сургууль, цэцэрлэгийн бодит байдалтай газар дээр нь танилцаад эхний таван суманд ийнхүү хөрөнгө оруулжээ.


Холбоотой мэдээ