Дэлхий даяарх цагаач ажилчдын тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-06 11:39:07

ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхий даяарх цагаач ажилчдын тоо 164 сая хүрсэн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сүүлийн тайланд мэдээлсэн байна. Ингэснээр 2013 оноос хойш цагаач ажилчдын тоо 9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас лхагва гарагт гаргасан Дэлхийн цагаач ажилчдын талаархи тайланд мэдээлснээр, нийт цагаач ажилчдын 68 орчим хувь нь орлогын түвшин өндөр орнуудад, 18 хувь нь орлогын түвшин дунджаас дээгүүр орнуудад ажиллаж байгаа бол 10 гаруй хувь нь орлогын түвшин дунджаас доогуур орнуудад ажиллаж байгаа ажээ. Харин 3 хувь нь орлогын түвшин бага орнуудад ажиллаж байна.


Түүнчлэн нийт цагаач ажилчдын 87 орчим хувийг хөдөлмөр эрхлэх насны буюу 25-64 настай иргэд бүрдүүлж байгаа нь уг ажилчдын төрөлх орнууд ажиллах хүчний хамгийн идэвхтэй хүн амаа алдаж байна гэсэн үг юм.


2013-2017 онд орлогын түвшин өндөр орнуудад ажиллах цагаач ажилчдын тоо 74 хувиас 67 хувь болж буурсан бол орлогын түвшин дунджаас дээгүүр орнуудын цагаач ажилчдын тоо өссөн үзүүлэлт ажиглагджээ. 

Холбоотой мэдээ