Төрийн байгууллага болон нийтийн ээмшлийн талбайг тамхигүй бүс болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-06 17:35:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн захирамжаар улс орны хэмжээнд явагдаж буй тамхидалтын эсрэг аянд нэгдэж Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болон нийтийн ээмшлийн талбайг тамхигүй бүс болгох зорилт дэвшүүлж “Тамхидалтын эсрэг хувьсгал тамхигүй ажлын байр” аяныг эхлүүлэв.

Аян энэ сарын 1-ээс 2019 оны 3 сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тамхины хамааралтай иргэдэд тамхины хор уршигийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч тамхинаас татгалзахыг уриалах юм байна.


Мөн Мөрөн сумын Засаг дарга Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын удирдлагууд тамхигүй ажлын байр бий болгох амлалтад гарын үсэг зурсан бөгөөд Чингүнжавын талбай, хөлбөмбөгийн талбай, "Нэг үе" цэцэрлэгт хүрээлэн, сургууль цэцэрлэгийн орчмыг тамхигүй бүс болгон тогтоосон учраас ард иргэдийг дээрх газруудад амарч зугаалахдаа тамхинаас татгалзахыг уриалж байлаа.

Холбоотой мэдээ