УДБЭТ-ынхан “Щелкунчик” бүжгийн жүжгээр бэлэг барьж ид шидийн ертөнцөөр аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-11 10:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан үзэгчид та бүхнийг бяцхан үрсийнхээ хамт үлгэрийн баатрууд амилсан ид шидийн гайхамшигт ертөнцөд сонгодог бүжгийн хэмнэлээр Ханхүү, Маша хоёртой хамт аялах ховорхон боломжийг энэ сарын 15, 16-ны өдөр олгож байна.

Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнын 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Энэ үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” балетыг бичжээ.
Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог . УДБЭТ-ын уран бүтээлчид жил бүрийн 12 дугаар сард эл бүжгийн жүжгээр бэлэг барьдаг уламжлалтай. Бүжгийн жүжгийг анх 1892 оны 12 дугаар сарын 6-нд Петербургийн Марийнский театрт тоглож байсан бол манай улсад 1982 онд УДБЭТ-ын тайзнаа тавьсан түүхтэй.  Бүжгийн жүжигт XVIII зууны сүүл үеийн Германы нэг жижигхэн хотод болох үйл явдал өрнөнө.

Холбоотой мэдээ