"Э-Транс ложистикс" болон "АПУ" ХК-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-11 11:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж дээр өчигдөр буюу 12-р сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 309.474.957 төгрөгийн үнийн дүн бүхий 3.059.462 ширхэг хувьцаа арилжаалаад байна.

Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Э-Транс Ложистикс" ХК болон "АПУ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" ХК болон "Монинжбар" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 0.66 хувиар өсч 19614.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,332,957,593,767.43 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ