Орост зорчихгүй байх зөвлөмжөө өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-11 16:36:16

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ иргэддээ зорчихгүй байхыг зөвлөдөг улс орнуудын жагсаалтаас Оросыг хаслаа гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдээлжээ.


Оросыг гуравдугаар буюу “айлчлалыг эргэн харах” ангилалд багтсан улс орнуудын жагсаалтаас хоёрдугаар буюу “өндөр сэрэмжтэй байх” ангилал руу шилжүүлсэн байна.


Нийт 4 ангилал байдгаас эхний ангилал нь “ердийн” сэрэмжтэй байхыг зөвлөдөг бол дөрөв дэх ангилалд тухайн улсуудад зорихыг хориглодог байна. Энэхүү ангилалд Крым болон Хойд Кавказ багтсан хэвээр байгаа аж. Эдгээр газрыг Төрийн Департамент америкчуудын жинхэнэ аюул учрах эрсдэлтэй газрууд гэж үздэг байна. 

Холбоотой мэдээ