Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллаар 200 сая төгрөг хожих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-11 17:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын өмнөх тохиролд супер азтан тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохиролыг 12 дугаар сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явуулна. Иргэн та арваннэгдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 12 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол 1 сая,  дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.

 

Холбоотой мэдээ