“АА”-г дэмжих мэргэжилтний багтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ“Архичид аминчлахуй” буюу “АА” нийгэмлэгийг дэмжих мэргэжилтний баг Дорноговь аймагт байгуулагдлаа.
Мэргэжилтний баг байгуулах санаачилгыг Сайншанд сумын “Ухаарлын алхам” бүлгэмээс гаргаж бусад төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжсэнээр аймгийн ГХУСАЗСЗ болон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Сайншанд сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Залуучууд хөгжлийн төвийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлаа эхлээд буй.
Мэргэжилтний баг нь тус нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эерэг зөв мэдээлэл түгээх зорилготой бөгөөд Монгол Улсын хэмжээнд анх удаагаа Дорноговь аймагт байгуулагдсан байна.
Гуравдугаар сарын эхээр тус багийн гишүүд “АА” нийгэмлэгийн Дорноговь аймгийн ес дэх бүлэг “Ургах наран” нэртэй Өргөн суманд байгуулагдахад очиж сумын ард иргэдэд мэдээлэл өгсөн байна.
Х.Эрдэнэбулган