Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний хувийг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 08:52:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын  боловсруулсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай талаар хэлэлцэж байгаа юм.

Мөн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Эрчимжсэн мал аж, ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай, Гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай болон Гадаад харилцааны сайд, ЗТХ-ийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ