"Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 20:14:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу энтрепренёрууд оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц бололцоогоо хуваалцах бүрэн боломжтой юм.


Монгол Улсад энтрепренёршипийг хөгжүүлэх, нийгэм дэх энтрепренёрүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уяалдаа холбоог сайжруулахад чиглэсэн анхдугаар чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эрхмүүд, хөрөнгө оруулагчид урилгаар оролцох юм.


Зөвлөгөөнд оролцож шилдэг практик болон ирээдүйн нөөц бололцоог хуваалцах эрхмүүд:


“Талын эзэн” компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр

“Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ

“Karvuon” компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай

“Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн болон “Kakao Mobility” компани, “Tmon” компани, БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төв, БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн удирдлагууд оролцоно.

Холбоотой мэдээ