УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-13 11:38:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлосон ч ирц хүрээгүйн улмаас хойшлов.

Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүний дотор Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох зэрэг чухал асуудлууд багтсан байсныг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

Тэрбээр, “Засгийн газрын гишүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцох хэрэгтэй. Мөн УИХ-ын байнгын хороодын дарга нар гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх шаардлагатай байна. Маргааш буюу 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Энэ үед чуулганы ирцийг бүрдүүлэхийг УИХ дахь намын бүлгийн дарга нар болон байнгын хороодын дарга нарт сануулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ