15-39 насны иргэдийн 33.2 хувь нь вирүсийн шинжилгээнд хамрагджээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-12-14 10:50:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаанд зорилтот бүлэг идэвхгүй хамрагдаж байна.

Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатанд 15-39 насны болон 65-аас дээш насны иргэдийг хамруулах зорилттой байгаа бөгөөд Өвөрхангай аймагт 15-39 насны 47700 иргэдээс 15843 буюу 33.2  хувь, 66-аас дээш насны 5110 иргэнээс 1208 буюу 23,6 хувь нь урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаад байна.

Харин өнгөрсөн жил буюу нэг дэх шатны үзлэгт 40-65 насны 18193 хүнийг хамруулсан нь  94.2 хувийн гүйцэтгэлтэй байв. Энэ жил  40-65 насны 27901 хүн хамрагдахаас 24243 буюу  86,8 хувь нь хамрагджээ. Вирүсийн халдвар оношлогдсон 1115 иргэний вирүсийн идэвхжлийг тодорхойлуулж, 640 иргэнийг вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулснаар эмчилгээний үр дүн 98-99 хувьтай байна.

Холбоотой мэдээ