Цэцийн их суудал 16-нд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-09 13:42:56

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг энэ сарын 16-нд товложээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1; 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 дугаар дүгнэлтийг гаргасан. Дээрх дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд "Хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг ийн товлолоо.

Н.Туяа

Холбоотой мэдээ