Хужирт суманд олон улсын жишигт нийцсэн цогцолбор ашиглалтад орлоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-12-14 16:09:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Жем интернэшнл ХХК-ийн харьяа Хужирт Тур ХХК нь рашаан сувилал, 4 одтой зочид буудал, велнэс үйлчилгээг хослуулсан “Хан Хужирт” цогцолборыг Өвөрхангай аймгийн Хужирт суманд ашиглалтад оруулан саяхан нээлтээ хийжээ.

Хан Хужирт цогцолбор нь сувиллын орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан ба рашаан, шаврын байгаль эмчилгээнээс гадна физик эмчилгээ, уламжлалт эмчилгээ, хөдөлгөөн заслын эмчилгээ, мэргэжлийн их эмч нарын үзлэг оношилгоо, үйлчилгээг үзүүлж байна.



Мөн амрагч, сувилуулагчдын тав тухыг хангах 4 одтой зочид буудал, Ази, Европ хоолны сонголт бүхий дээд зэрэглэлийн ресторан, фитнесс танхим, мини кино театр, хурлын танхим, уншлагын танхим болон бусад хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн олон улсын жишиг үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж. Тус бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн 21 тэрбум төгрөгөөр байгуулжээ.

Холбоотой мэдээ