Үндэсний сурын харваачдын тоо нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-12-16 18:17:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үндэсний наадгай сур харвааг хөгжүүлэх зорилгоор “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжүүлснээр үндэсний сурын харвааг сонирхон хичээллэгсдийн тоо 538 болж, өнгөрсөн оныхоос 140 шахам хүнээр нэмэгджээ.

Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор Булган сумын Соёл амралтын хүрээлэнд үндэсний сурын харвааны стандартын талбай ашиглалтанд орж тэмцээн  уралдаан, сургалт амжилттай  явагдаж эхэлсэн байна. Монголын үндэсний сурын холбоотой хамтран тус аймгийн үндэсний сурын холбоо төсөл, хөтөлбөрт хэрэгжүүлэн сургалт хийж нум, сум, агсуурга, эрхийвч, хасаа, гарын авлага зэрэг нийт 22,3 сая төгрөгний хэрэглэл материалаар хангажээ.

Мөн Аймгийн хэмжээнд сурын холбоотой хамтран өвлийн улиралд зааланд Олимпийн төрөл байт харвааг хөгжүүлэх зорилгоор хэрэглэл материалыг авч бэлэн болгож үндэсний сурын харвааны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн  ажиллаж байна гэж аймгийн биеийн тамир спортын хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ