Украины зүүн нутгийн оршин суугчдын байдал хүндэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-09 15:42:20

НҮБ. /TASS/. Украины зүүн нутгийн мөргөлдөөн хоёрдугаар сард эрчимжиж, тус бүс нутгийн оршин суугчдын байдал улам хүндэрсэн байна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар тайландаа дурджээ.

Украины зүүн нутгийн энгийн иргэд хохирол амсах нь өнгөрсөн хэдэн сард буурсан хэдий ч мөргөлдөөний бүс, ялангуяа, зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа газар нутгийн оршин суугчдын өдөр тутмын амьдралд мөргөлдөөн ноцтой нөлөөлж, тусгаарлалт, уй гашуу газар авч байгааг НҮБ-ын тайланд харуулжээ.

“Мөргөлдөөний бүсэд амьдарч, амьдралын хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэж байгаа гурван сая энгийн иргэний дунд бие махбод, улс төр, эдийн засаг, нийгмийн тусгаарлалт, хаягдмал байдал газар аваад байна. Тэдэнд яаралтай тусламж, хамгаалалт хэрэгтэй байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд Раад Аль-Хусейн мэдэгдсэнийг тайланд дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ