“Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-18 12:15:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 9-р хуралдаан болж “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот” болох уриалга гаргалаа.

Мөрөн хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед иргэд, өрх гэр бүл, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хотынхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулж иргэний соёлыг түгээн дэлгэрүүлэхийг онцолсон байна. Тус уриалгад иргэд ногоон байгууламжийг хайрлан хамгаалж хогоо зориулалтын саванд хийж хэвших, өрх гэр бүл бүр амьдарч буй хашаа байшингаа сэргээн засварлаж хотын гудамжинд өнгө нэмэх, албан байгууллага, аж ахуйн нэгж хаягаа шинэчилж, гадна гэрэлтүүлэг, хяналтын камераа нэмэгдүүлж хотын соёлд шинэ өнгө нэмэхийг уриалжээ. Ирэх онд Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой тохиож буй учраас түүхт ойгоо угтан тус уриалгыг гаргажээ.

 

Холбоотой мэдээ