Аялалын баг Германд хог хаягдлын байгууламжтай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-21 13:43:43

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Ховд их сургууль, Шүүх шинжилгээний газар, Дулаан түгээх шугам сүлжээний газрын төлөөлөл болох нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ХБНГУ-д 2018 оны 11 сарын 04-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл туршлага судлах сургалт-аялалд хамрагдаад ирсэн юм.

Энэ сарын 17-ны өдөр Ховд Их Сургуулийн багш доктор, проф З.Бурмаа, доктор М.Оюунчимэг нар ХБНГУ-д очоод ирсэн сургалт-аяллын тайлангаа ХИС-ийн багш, оюутнуудад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Багийн бүрэлдэхүүн сургалт-аяллын хугацаанд аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр Берлин, Вернигероде, Нидерландын нэгдсэн вант улсын нийслэл Амстердам хот болон аялал жуулчлалын үзмэр-нээлттэй музей Цаанс шанс тосгонтой танилцсан байна. Мөн хотын дэд бүтцийн чиглэлээр Вернигероде хотын урсгал усны сэргээлт, хот ногоожуулалт, хотын ногоон тээврийн үйл ажиллагаа, Вернигероде хотын хог хаягдлын байгууламжтай танилцсан байна.

Мөн энэ үеэр Хөдөөгийн хөгжил-тосгодын ирээдүй, Хотын хөгжил-ирээдүй гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагдаж, Хөдөөгийн хөгжлийн бодлого, газар зохион байгуулалт, хотын хөгжлийн үндсэн зорилго, зорилтууд, маркетинг, аялал жуулчлалын талаар мэдээлэлтэй болж чаджээ.

Холбоотой мэдээ