Хувийн хөрөнгөөрөө 18 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-25 20:25:23

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод баригдсан доод давхартаа худалдаа үйлчилгээний төвтэй 18 айлын орон сууцны барилга энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.

            Тус бүтээн байгуулалтын ажлыг бизнес эрхлэгч Х.Муратбек өөрийн хувийн хөрөнгөөр барьж босгосон байна.

            Орон сууцны барилгын нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан явдалд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ