Нярайн эмч, сувилагч нарыг чадавхуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-27 19:10:21

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрүүл мэндийн газар ЭМЯ, ЭХЭМҮТөвтэй хамтран Ховд аймгийн нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.

“Нярайн сурфактант эмчилгээ”, “амьсгалын менежмент” онол дадлага хосолсон энэхүү сургалт энэ оны 12 сарын 25-27–ны өдрүүдэд болж байгаа бөгөөд ЭХЭМҮТ–ийн нярайн зөвлөх эмч, үндэсний сургагч багш С.Энхтуяа удирдан явуулж, тус аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн хүүхэд, нярайн эмч, сувилагч нар болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн их эмч нар нийт 40 хүн хамрагдаж байна.

Энэхүү сургалтаар эрүүл мэндийн анхан шатанд ажиллаж буй эмч, эх баригч нарт эх хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, яаралтай тусламж үйлчилгээний чиглэлээр мэдээлэл өгч, тэдний мэдлэгийг нэмэгдүүлснээр эх хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой юм.

Орон нутгийн дэмжлэг, төсөл арга хэмжээний хүрээнд шинээр төрсөн нярайн сонсгол, дотоод шүүрэл, харааны гажгийг илрүүлэн оношилж хөдөлмөрийн чадвар алдалтаас эрт үед нь сэргийлэх скрининг оношилгооны багаж хэрэгсэлд 32.5, Мөст, Үенч сумдад нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхэд 30.0 сая нийт 62.5 сая төгрөгийг зарцуулах эрхүүдийг тухайн сумын Засаг дарга, захирал нарт шилжүүлж дэмжлэг үзүүлсэн юм.

 

Холбоотой мэдээ