Л.Гансүх нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-03-10 16:09:32

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгажээ.

Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа аж.

Хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгасан байна. 

Б.Туул

Холбоотой мэдээ