БНХАУ-ын “Чанъэ-4” сансрын хөлөг саран дээр буужээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-01-03 14:52:38

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын сансрын роботон хөлөг саран дээр амжилттай газардсан нь энэ төрлийн анхны оролдлого, газардалт болжээ. Энэ тухай БНХАУ-ын Сансар судлалын үндэсний газраас мэдээлэв.


Саран дээр буусан өмнөх төхөөрөмжүүд ихэвчлэн сарны дэлхийд харагддаг тал дээр бууж байсан бол энэхүү төхөөрөмж нь сарны дэлхийгээс үл харагддаг тал дээр бууснаараа онцлог юм.


“Орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:26 цагт “Чанъэ-4” төхөөрөмж саран дээр буусан” гэж Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Уг төхөөрөмж нь сарны геологи хийгээд биологийн судалгааг хийх багаж хэрэгслүүдийг тээн хөдөлсөн юм.


Роботон төхөөрөмж гадаргуугийн эхний гэрэл зургуудийг илгээсэн боловч шууд харилцаа холбоо байхгүй учраас гэрэл зургууд болон мэдээллийг хиймэл дагуулаар дамжуулан илгээжээ.

Холбоотой мэдээ