МЗХ гуравдугаар сард бизнесээ чөлөөлөхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-11 10:06:27

Монголын Залуучуудын холбоо гуравдугаар сард “Бизнесээ чөлөөлье” уриа дэвшүүллээ.

Бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх, үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, дотоодын нэрийн бүтээгдэхүүнийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах, бизнесийн орчинд нөлөөлөх залуучуудын оролцоог хангах зорилгоор ийнхүү нэрлэсэн байна.  

Сарын аяны хүрээнд залуу бизнес эрхлэгчдийн “Өглөөний бүтээлч яриа” уулзалт, "Бизнесээ чөлөөлье" хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг, Монгол-Өвөр Монголын өөртөө засах орны залуу бизнес эрхлэгчдийн клубын нээлт, АНУ-д төгсөгчдийн дунд хөдөлмөрийн яармаг зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн бизнесээ чөлөөлөхөд тулгамдаж буй буй асуудлыг тодорхойлон шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илэрхийлэх, бизнесийн орчин нөхцлийг сайжруулах, залуучуудын оролцоог дэмжихэд чиглэн ажиллах гэнэ.  

Б.Туул

Холбоотой мэдээ