Дипломат төлөөлөгчийн газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-10 15:25:06

КАНБЕРРА. /BBC/. Австралийн Канберра, Мельбурн болон Сидней хот дахь Элчин сайдын яам, Консулын газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн этгээдийг тус улсын цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан байна. Энэ тухай Австралийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Лхагва гарагт Австрали дахь хэд хэдэн дипломат төлөөлөгчийн газарт сэжигтэй илгээмж ирсэн хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Холбогдох албаны мэргэжилтнүүд илгээмжид агуулсан зүйлсийг шинжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан талаархи мэдээлэл байхгүй байна.


Австралийн Холбооны цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, 38 илгээмж илгээсэн эрэгтэйг баривчилсан бөгөөд 48 настай уг этгээдийн гэрээс илгээмжид байсантай ижил төрлийн орц найрлага бүхий зүйлсийг олсон ажээ.  Баривчлагдсан эрэгтэйн хэргийг шүүх хурал пүрэв гарагт болох юм байна. 

Холбоотой мэдээ