Ус түгээх 10 байрыг орон нутгийн төсвөөр худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-15 09:18:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын усан санг шинэчлэх ажил үе шаттай хийгдэж байна. 2018 онд орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 ус түгээх байрыг иргэдээс худалдан авч, эрүүл ахуйн стандартад нийцүүлэн шинээр барьж, ажиллах нөхцөлийг сайжруулав.

Мөн ухаалаг худгийн системийг нэвтрүүлж, 2,8 дугаар багийн ус түгээх байр 24 цагаар ажиллаж байна.

Арвайхээр сумын ус түгээх байрны ус нөөцлөх төмөр савнууд нь хуучирч их хэмжээгээр зэвэрсэн, үлдэгдэл ус бүрэн шавхагдах боломжгүй байдаг бөгөөд ус түгээх байрны эрүүл ахуй, үйлчилгээтэй холбоотой санал, гомдол иргэдээс багагүй ирдэг юм.

Арвайхээрт төвийн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байр 20, зөөврийн ус түгээх байр 27 байна.

Холбоотой мэдээ