Канадад 14 сая ам.доллар хожсон сугалааг худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-13 09:40:06

ОТТАВА. /TASS/. Канадын Lotto Max үндэсний хонжворт сугалаагаар 18.2 сая канад доллар буюу 14 сая ам.доллар хожсон тухай сугалааны тохирлыг явуулдаг OLG компанийн төлөөлөгчид мэдээлжээ.


“8, 15, 21, 28, 29, 30 болон 39 гэсэн тоо унасан. Бонусын тоо нь 23 байсан” гэж зохион байгуулагчид тодруулсан байна. Одоогоор мөнгө хожсон сугалааг Онтарио мужид худалдсан гэхээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж. Канадын үндэсний хонжворт сугалааны журамд зааснаар бол хонжворын мөнгөө авахын тулд зохион байгуулагчдад сугалааны тасалбараа заавал үзүүлэх шаардлагатай бөгөөд ялагчийн нэрийг олон нийтэд зарлах ёстой байна. 


Канадын түүхэнд 2015 оны 10 дугаар сард 64 сая канад доллар буюу тухайн үед 49.5 сая ам.долларыг сугалаагаар хожиж байжээ. 


Холбоотой мэдээ