Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-14 15:33:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвших төрийн албан хаагчдын бүртгэл энэ сарын 17-нд болно.

Энэ сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тус зөвлөлийн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилохоор заасан. Энэ хүрээнд тус зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны 09.00-17.30 цагт Засгийн газрын XI байранд хүлээн авах болжээ.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

-45 нас хүрсэн Монгол Улсын иргэн;

-Дээд боловсролтой;

-Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлээр 4-өөс доошгүй жил ажилласан;

-Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;

-Ял шийтгүүлж байгаагүй;

-Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;

-Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй.

Бүрдүүлэх баримт бичиг:

-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр гаргасан;

-Төрийн албан хаагчийн анкет;

-Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;

-Төрсний гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

-Их, дээд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт;

-Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

-Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ, эх хувийн хамт;

-Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар нэг бүрийг хэрхэн хангасан талаар гаргасан тайлбар, нотлох баримт; (ур чадварыг эзэмшсэн тухай тайлбарт төрийн албанд ажиллахдаа журамд заасан ур чадваруудыг ашиглан тулгамдсан асуудлыг ямар арга хэмжээ авч шийдвэрлэсэн, улмаар ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой баримттай тусгана)

-Төрийн албатай холбоотой судалгааны ажил, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлийн жагсаалт (нотлох эх сурвалжийг заасан байх).

Холбоотой мэдээ