"The International 2025" тэмцээний аваргаар Team Falcons тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-09-15 16:12:39

МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 15 /RIA Novosti/. "Team Falcons" баг "The International 2025" тэмцээний гранд финалд Хятадын "Xtreme Gaming" багийг 3:2-оор хожсоноор "Dota 2"-ын оны хамгийн том тэмцээний аваргаар шалгарлаа. 


"Team Falcons"-ын бүрэлдэхүүнд Станислав Malr1ne Поторак (Орос), Оливер skiter Лепко (Словак), Аммар ATF Аль-Ассаф (Иордан), Андреас Cr1t- Нильсен (Дани), У Sneyking Жинзюнь (АНУ) нар тоглодог. 


"Xtreme Gaming" багийн тоглогчид нь Ван Ame Чуньюй (Хятад), Го Xm Хунчэн, Линь Xxs Жин, Жао XinQ Жишин, Ян xNova Цзянь Вэй (Малайз) нар юм.


Skiter, Sneyking нар хоёр дахь удаагаа "The International"-ын аварга болж байна. Тэд өмнө нь 2022 онд Европын "Tundra Esports" багийн бүрэлдэхүүнд аваргалжээ. Харин Ame (2018, 2021) хоёр удаа финалд шалгарсан бол XinQ (2021), xNova (2018) нар тус бүр нэг удаа финалд тоглож байв.


"The International"-ын 14 тэмцээнийг Германы Хамбург хотод зохион байгуулсан бөгөөд шагналын сан нь 2.6 сая ам.доллар байлаа. Үүнээс "Team Falcons" 1.1 сая орчим ам.доллар, "Xtreme Gaming" баг 348 мянган ам.доллар хүртжээ. Плей-оффын тоглолтуудыг хоккейн “Хамбург Фризерс” багийн талбай болох 15 мянган үзэгчийн суудалтай “Барклейс Арена” цэнгэлдэхэд зохион байгуулсан байна.



Холбоотой мэдээ