Ирээдүйн Сэвжид эндээс төрнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-13 11:32:40

Ардын жүжигчин, алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны өлгий нутаг болсон Дорноговь аймгийн цэцэрлэгийн насны хүүхдүүд “Говь нутгийн дэг” нэртэй  бүжгийн уралдаанд оролцов.

Сайншанд сумын Хүүхдийн ордонд болсон бүжгийн уралдаанд 13 цэцэрлэгийн 240 гаруй өсвөрийн авьяастан авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ гарган өрсөлдөхөд гоцлол бүжгийн төрөлд Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн А. Биндэрьяа тэргүүн байрт, Айраг сумын  М. Эрхсаран дэд байрт, Сайншанд сумын 7 дугаар цэцэрлэгийн Б. Анударь гутгаар байрт тус тус шалгарлаа.

 Хамтлаг бүжгийн төрөлд Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн “Саруул дэнж” хамтлаг тэргүүн байрыг, Сайншанд сумын 8 дугаар цэцэрлэгийн “Дино” хамтлаг дэд байр, Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэгийн “Очис” хамтлаг гутгаар байрт шалгарав.

Аймгийн ХГБХХ-ээс зохион байгуулсан  дээрх уралдааны зорилго нь бага насны хүүхдийг үндэсний ёс заншилд сургах, тэдний авьяасыг хөгжүүлэх, гоо зүй, бие бялдарын хүмүүжил олгоход чиглэсэн бөгөөд  бүжиг хэмээх гайхамшигт урлагаар хичээллэж, оюун ухаан, авьяас чадвараа сорин амжилт гарган сум, аймаг, улсынхаа нэрийг өндөрт өргөж явах ирээдүйн Сэвжид эндээс төрөх болно хэмээн бүжгийн багш  нарын төлөөлөл ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ