300 ортой төрөх эмнэлэг энэ онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-16 16:21:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэгт барьж буй 300 ортой төрөх эмнэлгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгов.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ. Ингэснээр  барилгын ажил 80 хувьтай байгаа юм. 


Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.  Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. Нийт 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг  Томо бюлдинг компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.

Холбоотой мэдээ