Ван И: АНУ-тай цаашид өрнүүлэх харилцааг өрөөсгөл хандлага тодорхойлохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-17 12:13:11

БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ болон АНУ-ын харилцааны одоогийн нөхцөл байдлыг сөргөлдөөн, ирээдүйг нь өрөөсгөл хандлага тодорхойлохгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлжээ.  


“Бүх зүйлийг үндсэн чиг хандлагын үүднээс харах хэрэгтэй. Хоёр улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг сөргөлдөөн тодорхойлж, буруу эргэцүүлэл, өрөөсгөл хандлага ирээдүйн харилцааг нь тодорхойлох ёсгүй” хэмээн Ван И БНХАУ болон АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан "Жэньминь жибао" сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Түүнчлэн тэрбээр "Хөгжил, нээлттэй байдлын байр суурийг хатуу баримталснаар, талуудын цаашдын харилцааны замыг илүү өргөн хүрээнд засч залруулах боломжийг олгох юм. АНУ, БНХАУ-ын харилцааны тогтвортой хөгжил нь хоёр улсын ашиг сонирхол хийгээд олон улсын хамтын нийгэмлэгүүдийн итгэл найдварт нийцнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ