Анагаахын мэргэжлийн номыг эх хэлээрээ унших боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр АШУҮИС-ийн Төв номын санд рeзидeнтийн сургалтад зориулсан 1500 ном хүлээлгэн өглөө.
Амбулаторийн дотрын анагаах ухааны Вашингтоны гарын авлага, Хүүхдийн
анагаахын Оксфордын гарын авлага, Жонс Хопкинсын эх, барих эмэгтэйчүүд судлалын номнуудыг англи
хэлнээс орчуулан, тус бүр нь 500 ширхэгийг хэвлүүлжээ. Энэхүү сурах бичгүүдийг
эрүүл мэндийн салбарт АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй эрүүл мэндийн салбар
хөгжил хөтөлбөр-4, 4 нэмэлт төслийн хүрээнд анагаахын төгсөлтийн дараах үндсэн
мэргэшлийн резидент эмч нарт зориулсан байна.
Эдгээр нь барууны орны эмч нарын өврийн болон ширээний ном гэж нэрлэгддэг өргөн хэрэглээний сурах бичгүүд юм.
Номыг орчуулан хэвлүүлэх
зөвшөөрлийг ном зохиогч нараас албан ёсоор авч, хоёр жилийн хугацаанд
орчуулан, хянуулсан байна. Орчуулан
хянахад АШУҮИС-ийн дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд судлалын шилдэг эмч,
багш, эрдэмтэд багаар ажиллаж нийт 50 гаруй хүний хөдөлмөр хичээл зүтгэл шингэжээ.
Үндсэн мэргэшлийн төдийгүй хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нар
барууны өндөр хөгжилтэй эмч нартай эн зэрэгцэн энэхүү сурах бичгүүдийг эх хэлээр
уншиж, судлах боломж ийнхүү бүрдэв.
Анагаахын мэргэжлийн номнуудын орчуулга, хяналт, хэвлэлтэнд
нийтдээ 224 сая төгрөг зарцуулжээ.