Сэлэнгэ аймагт Жаст ойл ШТС-ын бензин хамгийн бага үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-18 13:54:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар МТ, Жаст ойл, Шунхлай, Сод монгол, Тэс, Петровис зэрэг зургаан шатахуун түгээх станц ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс Жаст ойл-ын бензин хамгийн бага үнэтэй байна.

Тухайлбал Жаст ойл ШТС-ийн А-80 бензин 1640, АИ-92 бензин 1720 байгаа бол дизель түлш 2265 төгрөгийн ханштай байна. Тэгвэл бусад газруудад тухайлбал МТ А-80 1645, ДТ-2280, АИ-92-1725, Шунхлай 95-2300, АИ-92-1725, ДТ-2275, А-80 1645, Сод монгол А-80-1690, АИ-92-1725, ДТ-2270, Тэс АИ-92-1740, А-80-1700, ДТ-2290, Петровис 95-2200, АИ-92-1725, А-80-1645, ДТ-2280 төгрөгийн ханштай байна. Өнөөдөр буюу энэ сарын 16-ны байдлаар нийт ШТС-уудын бензиний үнэ 100 төгрөгөөр буугаад байна. 

Холбоотой мэдээ