Арвайхээр, Хархорин, Уянга суманд амины орон сууцны хороолол барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-22 23:20:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Арвайхээр, Хархорин, Уянга зэрэг сумдад нийтийн болон амины орон сууцны хороолол, хотхон байгуулах зорилт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.

Үүнээс Арвайхээрт амины орон сууц барих 20 га газрыг төлөвлөж, “Крейтив Монголиа” ХХК-иар нарийвчилсан зураг төсөл хийлгэж байна.

Мөн Хархорин сумын ЗДТГ, “Хархорин ус-суваг” ОНӨААТҮГ-аас 2018 онд хаус хороололд амины орон сууц барих 24 иргэнтэй гэрээ байгуулснаар 15 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины тохилог орон сууцтай болоод байна. 
Нийт 15 өрх цэвэр усны шугам сүлжээнд, 18 бохир усны шугам сүлжээнд, цэвэр бохир системд тус бүр 1 байгууллага холбогдсон байна. Мөн 48, 36 айлын нийтийн орон сууцны барилга баригдаж эхлээд гүйцэтгэл 10-50 хувьтай байгаа юм. 

 

Холбоотой мэдээ