Хархорины Нэгдсэн эмнэлэгт он гарсаар 70 гаруй дуудлага иржээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-01-20 20:14:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн дуудлага он гарсаар 78 удаа ирсний 35 буюу 44,8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хүүхдийн 15 ортой тасагт нэмэлтээр 8 ор нэмсэн бөгөөд 1 дүгээр сарын 17-ны байдлаар 18 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн 94 хувь нь томуугийн хүндрэлийн оноштой 0-4 насны хүүхдүүд байгаа аж.

Томуугаар 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүст ихэвчлэн өвчилж байгаа бөгөөд биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах, амин дэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах, Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээ хийхийг Хархорин сумын Нэгдсэн эмнэлгээс нийт иргэддээ зөвлөж байна.

Холбоотой мэдээ