Цэцэрлэгүүдийг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 15:59:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийг түр хаалаа. 

Томуу, томуу төст өвчний тархалт ихэсч, өвчлөлд голчлон бага насны хүүхэд өртөж байгаа учир цэцэрлэгүүдийг хоёрдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Аймгийн хэмжээнд 42 цэцэрлэгийн 251 бүлэгт 8000 орчим хүүхэд суралцдаг.

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгчийн тоо хоёр дахин өсөөд байгаа бол Амбулаторийн үзлэг ачаалал ихэссэнтэй холбогдуулан уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Тодруулбал, ажлын өдөр 18.00-21.00 цаг, амралтын өдрийн 10.00-14.00 цаг, 18.00-21.00 цагийн хооронд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн Хүүхдийн кабинетад Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын ажлын цагийн хуваарийг уртасган ажиллуулж байна.

Холбоотой мэдээ