Малайзын шинэ хааныг сонгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-24 13:35:31

КУАЛА-ЛУМПУР. /BBC/. Малайзын хаан V Мухаммад нэгдүгээр сарын эхээр хаан ширээнээсээ татгалзсантай холбоотойгоор тус улсын хааны удмын гишүүд шинэ хааныг тодруулахаар санал хурааж байна.


“Ян ди-Пертуан Агонг” хэмээн нэрлэдэг шинэ удирдагчийг 5 жил тутамд шинээр сонгодог боловч V Мухаммад хаан ширээнд заларснаас хоёрхон жилийн дараа суудлаасаа татгалзсан нь Малайзын түүхэнд анхны тохиолдол болсон юм.


Малайз нь үндсэн хуульт хаант засаглалтай хэдий ч удирдагчид өдөр тутмын шийдвэр гаргалтад оролцдоггүй байна.


Шинээр сонгогдсон хаан энэ сарын 31-нд тангараг өргөх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ