Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 10 гаруй хувиар бууруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-24 23:04:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан мэдээллээр энэ оны эхний байдлаар шимтгэлийн авлага 382,9 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

            - Шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, төлбөрийн хуваарь гаргах зэргээр шат дараалсан арга хэмжээ авч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрчилтэй 42 аж ахуйн нэгж, байгууллагын дансны гүйлгээг түр зогсоож, 201,5 сая төгрөгийн шимтгэлийн өрийг барагдуулсан гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Энх-Амгалан ярилаа.

            Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын 303,6 сая төгрөг буюу 79,3 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын өр эзэлж байна.

Харин төсөвт байгууллагууллагууд 78,8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэжээ. Төсөвт байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага үүсгэж байгаа нь санхүүгийн ноцтой зөрчил гаргаж, төсвийг зориулалт бусаар зарцуулж байгаагийн нэг илрэл гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Очирбат үзэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, ХАА-н мэргэжил сургалтын төв зэрэг байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэжээ.

Холбоотой мэдээ