Аюулгүйн суудал ашиглаагүйгээс 10 сартай хүүхэд энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-30 10:39:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн замд ноцтой осол гарч, 10 сартай хүүхдийн амь нас хохирчээ. Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй тээвэрлэж байхыг анхааруулж байна.

Тодруулбал, энэ сарын 29-ний 10 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг "Хуурай ам" гэх газар H.Sonata-6 маркийн автомашин Daewoo том оврын автобустай мөргөлджээ. Жижиг тэргэнд сууж явсан 23-28 насны 3 хүн, 5 настай нэг хүүхэд бэртэж, 10 сартай хүүхдийн амь нас хохирчээ. Ослын шалтгааныг тогтоохоор тус аймгийн замын цагдаагийн хэлтэс ажиллаж байна. 

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой орон нутаг, нийслэлийн хооронд замын хөдөлгөөн эрс нэмэгдэх бөгөөд бага насны хүүхдийг тээвэрлэх дүрэм, стандартыг мөрдөж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ