Томуу, томуу төст өвчний гаралт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-01 13:53:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээгээр аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 3 дахь долоо хоногт томуу, томуу төст өвчний гаралт өндөр байсан бол 4 дэх долоо  хоногт бага зэрэг буурч, эмнэлгийн ачаалал багасч байгаа ажээ.

Нэгдүгээр сарын  3 дахь долоо хоногт амбулаториор үзүүлсэн иргэдийн 18.5, дуудлагын үзлэгийн 51.6 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байсан бол энэ үзүүлэлт 4 дэх долоо хоногтоо амбулаторийн үзлэгийн 13.9, дуудлагын үзлэгийн 42.2 хувь болж буурчээ.

Аймгийн хэмжээнд эмч нар уртасгасан цагаар, бэлэн байдалд ажиллаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, аливаа үзвэр үйлчилгээ, цахим тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглож, цахим сүлжээгээр ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед авах арга хэмжээний талаар иргэдэд зөвлөгөө өгөх зэргээр арга хэмжээ авснаар өвчний тархалт багасч байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших мэдээллээ. 

Холбоотой мэдээ